Сургууль, цэцэрлэг барих байршлуудын газар чөлөөлөх ажил 91 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-08-20 12:24:14
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Энэ оны төсөвт 39 байршилд сургууль, цэцэрлэг барих хөрөнгө батлагдаж, газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил 91 хувьтай байна хэмээн Нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 66 дугаар цэцэрлэгийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гражуудыг дүүргийн Засаг даргын захирамжаар буулгаж, газрыг бүрэн чөлөөлсөн байна. Эл газарт тус цэцэрлэгийн өргөтгөлийг барих юм.
Related news