Цагааннуурын чөлөөт бүсийн захирагчийн сонгуулийн дүн гараагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 09:59:39

Баян-Өлгий аймаг дахь  Цагааннуур тосгоны захирагчийг сонгох дахин сонгуулийн эцсийн дүнг албан ёсоор хараахан зарлаагүй байна.

Гэвч тус аймгийн МАН-ын хорооноос мэдээлснээр тус намаас нэр дэвшигч Д.Есболат ялалт байгуулсан байна. Өөрөөр хэлбэл сонгуульд оролцвол зохих 903 сонгогчийн 687 нь санал өгсөнөөс 361 нь МАН-аас нэр дэвшигч Д.Есболатын төлөө санал өгч, саналын таван хуудас хүчингүйд тооцогдлоо гэнэ. 

Ш.Айзаря

Related news