Алтайн ард түмний угсаатны асуудлаар 200 гаруй эрдэмтэн чуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол, Турк, Киргиз, Азербайжан, Казахстан зэрэг 14 орны 200 гаруй эрдэмтэн, судлаачид алтайчуудын зан үйл, ёс суртахуун, хууль эрх зүй гэсэн сэдвийн хүрээнд санал солилцож эхэллээ.
Шинжлэх ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн сургууль, БНТУ-ын түүхийн ерөнхий зөвлөл, хамтран Алтай Нийгэмлэгийн 7 дахь удаагийн ээлжит эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 6-10-ныг хүртэл зохион байгуулах юм. Тус хуралд Монгол, Турк, Киргиз, Азербайжан, Казахстан, Япон, БНСУ, АНУ, БНХАУ-ын эрдэмтэн, судлаачид оролцож Алтайн ард түмний угсаатны бүлгүүдийн түүх, хэл, соёл, зан үйл, угсаатан зүй, урлаг, утга зохиолын чиглэлээр 160 орчим илтгэл тавьж хэлэлцүүлнэ.
“Эрдэм шинжилгээний хурлыг уламжлал, ёс заншил, ёс суртахуун, хууль эрх зүй гэсэн үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Хурлын үр дүнд Алтай язгуурын ард түмэн үндэс угсаа, түүх заншил, хэл соёл нэг хэмээх нэгдсэн ойлголтод хүрнэ” хэмээн ШУА-ын Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Г.Билгүүдэй тодотголоо.
Харин хурлын гол зохион байгуулагч болох БНТУ-ын “Аядин” их сургуулийн профессор, Алтай судлалын холбооны ерөнхийлөгч Илхан Шахин ярихдаа, “2017 оны эрдэм шинжилгээний хурлаар Алтайн ард түмний гэр бүлийн асуудлыг хөндөж байсан бол энэ удаад зан үйл ёс суртахуун талаас хийсэн судалгаан дээр суурилан хэлэлцүүлэг өрнүүлж байна” гэлээ.
“Алтай Ард Түмэн” олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцогч ШУТИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн салбарын соёл судлалын хөтөлбөр хариуцсан доктор, профессор Д.Наранцацрал, “Түрэгийн \VI-IX\ үетэй холбогдох дурсгалуудын тухай энэ удаагийн хурлаар хэлэлцэж буйгаараа онцлогтой. Миний хувьд “Алтайн тууль хайлах” гэсэн сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Алтайн тууль хайлах нь мартагдсан биет бус соёлын өвд бүртгэлтэй байдаг. Тиймээс илтгэлдээ энэ туйлыг хэрхэн яаж сэргээн хойч үедээ өвлүүлэн үлдээх вэ гэсэн асуудлыг хөндөнө” хэмээв.
ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал А.Энхбат “Алтай Ард Түмэн” эрдэм шинжилгээний хурал нь Алтайн ард түмнүүдийн соёл түүх, хэлний асуудлыг судалж, олон улсын түвшинд гаргах, эрдэмтэн судлаачид санал бодлоо солилцох, мэдлэг мэдээллээ хуваалцах олон талын ач холбогдолтой. Алтайн ард түмнийг судалснаар олон улсын хөгжилд чухал нөлөө үзүүлж байна. Тухайлбал, Алтай язгуурын дөрвөн улсыг дамнасан ард түмний аялал жуулчлалын бүс байгуулах, эдийн засгийн сүлжээ үүсгэх, тээвэр логистикийн бүсүүдийг бий болгох зэрэг асуудал Зүүн хойд Азийн орнуудын анхаарлыг их татаж байгаа”.
Мөн Хурлын үеэр ШУА-ын түүх археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор, дэд пропессор А.Энхтөрийг малтлага судалгааны ажлыг гардан хийж 16 хөшөө, дурсгал илрүүлснийг нь үнэлэн Олон улсын Түрэг академиас мөнгөн медалиар шагналаа.
Тэрээр “Булган аймгийн Баян-Агт суманд орших Түрэгийн үе гэж нэрлэх “Шивээт улаан” гэдэг газар Хааны тахилын онгоны газрын малтлага, судалгаан дээр Олон улсын Түрэг академитай хамтран гурван жил ажиллаж 16 хөшөө дурсгалыг илрүүлжээ. Тодруулбал Түрэгийн хамгийн эртний үеийн гэж хэлж болох урт нь 120 метр, өргөн нь 46 метр чулуун хэрэмтэй, эртний хотын жижиг туурьт малтлагыг хийсэн байна.

У.Түвшинбаяр