“Даншиг наадам Хүрээ цам-2018”-ийн эргэн тойронд
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Даншиг наадам Хүрээ цам-2018” шашин соёлын наадмыг НЗДТГ, МБШТ Гандантэгчэнлин хийд хамтран Хүй долоон худагт дөрөв дэх жилдээ зохион байгуулав. Энэ жилийн наадмыг мянга гаруй гадаадын жуулчин үзэж сонирхсон бөгөөд жуулчидтай холбоотой ямар нэгэн асуудал үүсээгүй тухай Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд зохиогддог тус арга хэмжээний үеэр цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн түүнчлэн 256 хүчит бөхийн барилдаан, жороо морьдын уралдаан болон морьт харвааны тэмцээн зэрэг олон сонирхолтой арга хэмжээ болсон юм.

Дотоод гадаадын жуулчид Ulaanbaatar City Tour буюу Улаанбаатар хотын аяллын тусгай хөтөлбөрөөр “Даншиг наадам Хүрээ цам-2018” шашин соёлын наадмыг үзэж сонирхох боломжийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгожээ.

Тодруулбал наадмын өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайгаас эхлэн нийслэл хотын гол үзмэрүүдийг үзэж сонирхоод Хүй долоон худгийг зорих аялалд нийт 90 гаруй жуулчин хамрагджээ. Энэ төрлийн аяллын тасалбарын үнэ 30 мянган төгрөг бөгөөд жуулчид Хүй долоон худагт хуушуур, айраг зэрэг монгол идээ ундаа амтлах боломжийг мөн бүрдүүлсэн байна.

Наадмын талбайн ойролцоо Нийслэлийн Аялал жуулчлалын газраас сонгон шалгаруулсан хувь хүн, ААН-үүд аялал жуулчлал, шашин, соёлын эд зүйлс, үндэсний дээл хувцас, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гаргаж, монгол бичгээр нэрээ сийлүүлэх, монгол хаан хатдын хувцас хэрэглэл өмсөн тусгайлан тохижуулсан гэрт зургаа татуулах зэрэг олон содон үйлчилгээг Даншиг наадмын үеэр авах боломжтой байлаа.

Австралийн жуулчин Камбалла Мартин “Монгол орон яг л миний төсөөлж байсан шиг гайхалтай сайхан байна. Наашаа ирэхээсээ өмнө жуулчны компаниараа дамжуулж энэ наадмын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Даншиг наадмын цам харайх ёслолыг хамгийн ихээр догдлон хүлээж байна. Наадмаа үзэж сонирхоод “Монголын нууц товчоо” амралт руу хөдөлнө” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.

Харин АНУ-ын жуулчин Рейчел Уайт “Хаа сайгүй морь давхилдаад Монгол орон тэр дундаа Даншиг наадам үнэхээр таалагдаж байна. Монгол хүн найрсаг зантай, үндэсний хувцас хэрэглэл нь их онцгой санагдлаа. Наадмын талбайн ойролцоо байх үзэсгэлэн худалдаанаас ноолууран малгай, найз нөхдөдөө өгөх бэлэг дурсгалын зүйлс худалдаж авлаа. Би Монголд 15 хоногийн хугацаатай ирсэн. Энэ хугацаанд морин аялал хийж, цаатны нутгийг зорино” хэмээн ярилаа.
Энэ жилийн наадмаар 60 орчим хувь хүн, ААН хоол хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэх түр зөвшөөрөл авчээ. Сонирхуулахад наадмын хамгийн түгээмэл зоог буюу хуушуур 1000 төгрөг байсан бол нэг таваг хорхог 7000-10.000 төгрөг, нэг литр айраг 3000-5000 төгрөгийн хооронд худалдаалж байлаа.

Наадмын үеэр Хүй долоон худагт 12 био жорлон, 30 ширхэг том, жижиг хогийн сав байршуулж, хог тээвэр, усалгаа, бохирын машинууд ажиллажээ. Түүнчлэн Нийслэлийн болон Сонгинохайрхан дүүргийн тохижилт үйлчилгээний 50 орчим ажилтан эдгээр өдрүүдэд 9,4 тонн хог хаягдал цэвэрлэсэн тухай Улаанбаатар хотын Захирагчийн харьяа Хот тохижилтын газраас мэдээллээ.
Л.Нандиа