“Даншиг наадам-Хүрээ цам 2018”-ийн үеэр хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин, соёлын наадам Хүй долоон худагт үргэлжилж байна. Наадмын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулахаар цагдаагийн 1200 албан хаагч ажиллаж буй юм.
Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, ахлах дэслэгч Б.Нямсүрэн, “Хүй долоон худагт цагдаагийн морьт, явган, мотоцикльт эргүүл ажиллаж байгаа. Энэ удаагийн наадам харьцангуй тайван үргэлжилж байна. Одоогоор онц ноцтой гэмт хэрэг гараагүй. Нийт долоон хүүхэд эцэг эхээсээ төөрснийг олж, эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. Хүүхдүүдийг төөрхөөс сэргийлж эцэг эх, асран хамгаалагчийн утасны дугаарыг бичих зориулалт бүхий бугуйвч тарааж байгаа” гэлээ.
Мөн цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдийг бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулав.
Л.Нандиа