Үндэсний үйлдвэрлэгч "Говь", "Гоёо" компани 500 ажлын байр танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-08-03 17:04:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний үйлдвэрлэгч "Говь", "Гоёо" компани маргааш буюу энэ сарын 04-нд "Нээлттэй ажлын байр-Хамтарсан аян" зохион байгуулах болжээ.

Аян 11.00-18.00 цагт "Таван богд" группын гадна талбайд болох юм. Энэ үеэр дээрх хоёр компаниас нэхэх, ээрэх машин баригч, нөхөн засагч, түүхий эд ангилан ялгагч, оёдолчин, худалдааны зөвлөхөөс эхлээд менежер, удирдлагын түвшний 17 мэргэжлийн 500 нээлттэй ажлын байр зарлах юм. Дээрх ажлын байранд ажиллах хүсэлтэй иргэдийг цалинтай сургалтад хамруулах аж.
Ч.Ариунболд
Related news