"Халамжаас-Хөдөлмөрт” өдөрлөгийн үеэр 52 иргэнийг ажилд зуучлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс дүүргийн алслагдсан 12,13,14-р хорооны иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор “Халамжаас-Хөдөлмөрт” явуулын нэг цэгийн үйлчилгээний өдөрлөг зохион байгуулав.
Өдөрлөгт “Говь”, ”Гоёо”, ”Эко-констракшн“, ”Ньюпос” болон “Номин холдинг”, ”Жой тройзон” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд 700 гаруй нээлттэй ажлын байр зарласан байна. Өдөрлөгийн үеэр 114 иргэн хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны мэдээлэл авч, ажил хайгч иргэнээр бүртгүүлэн, 52 иргэнийг байнгын болон түр ажлын байранд зуучилжээ. Түүнчлэн 116 иргэн нийгмийн халамж, хүүхдийн мөнгөний асуудлаар мэдээлэл зөвлөгөө авч, зорилтот бүлгийн 18 иргэнийг бичиг баримтжуулжээ. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар 313 иргэнд зөвлөгөө өгөн, үзлэг шинжилгээ хийж, 121 иргэнд эрүүл мэнд, нийгмийн даатгал,тэтгэвэр тэтгэмжийн чиглэлээр мэдээлэл, зөвлөгөө өгөх, сайн дурын даатгал шинээр нээх, зорилтот бүлгийн иргэдийн эрүүл мэндийн даатгалыг үнэ төлбөргүй бөглөх зэрэг үйлчилгээ үзүүлсэн байна.

Ч.Ариунболд