Турк, Казахстан, Египет улсад суугаа Элчин сайдын яамдад хөрөнгийн үнэлгээ хийж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-08-01 09:39:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргынтушаалаар томилогдсон ажлын хэсэг Монгол Улсаас Турк, Казахстан, Египет  улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд газар, үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээ хийж байна.
 
Ажлын хэсэг удирдамжийн хүрээнд дипломат төлөөлөгчийн газрын газар өмчлөх эрх болон үл хөдлөх хөрөнгийг тоолох, хэмжилт хийх, үнэлбэл зохих хөрөнгийн тоо хэмжээ, чанар байдлыг нягтлан шалгаж жагсаалт бэлтгэх, зохих баримт бичигтэй танилцах, холбогдох ажилтнуудтай уулзаж тодруулга авах, үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийн судалгааны ажлын даалгаврыг маягтын дагуу бэлтгэх, хөрөнгөтэй холбоотой баримт материалыг цаасаар болон цахимаар бүрдүүлэх, акталж данснаас хасах, хөрөнгийн саналыг хянаж, материалын бүрдлийг хангуулж авах зэрэг ажлыг Элчин сайдын яамны ажилтнуудтай хамтран газар дээр нь ажиллаж байна.

Ч.Ариунболд
Related news