Монелийн уулзвар орчимд зөвшөөрөлгүй буусан аж ахуйн нэгжийг албадан буулгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-07-31 17:05:40
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Нийслэлд өнгөрсөн долоо хоногт усархаг аадар бороо орсноос болж,  Монелийн уулзвар  орчмын авто зам эвдэрч, ихээхэн хохирол учирсан билээ.

Тус уулзвар орчмын авто замын үерийн ус зайлуулах хоолойг таглаж  иргэн, аж ахуйн нэгж зөвшөөрөлгүй  бууснаас болж үерт автсан байна. 

Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас холбогдох арга хэмжээг авч, Монелийн уулзвар дахь үерийн ус зайлуулах жалга дээр зөвшөөрөлгүй буусан аж ахуйн нэгжийг албадан буулгах ажлыг зохион байгуулж, нураалтын явц 90 хувьтай байна гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
Related news