Төрийн албан хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХ-ийн сайд С.Чинзориг өнөөдөр “Хөдөө орон нутагт ажлын байр нэмж, гэр бүлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн талаар танилцуулсан хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчид түүнээс цалин хөлс, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний талаар хөндөж асуулаа.
Тэрээр, “Гурван талт хэлэлцээрийн явцад МҮЭ-үүдийн Холбооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх талаар санал тавьсны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх талаар гурван талаас ажлын хэсэг гарсан. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо цалингийн доод хэмжээг тогтоох асуудлаар ойрын хугацаанд шийдэлд хүрэх байх. Манай яамны зүгээс цалин хөлсний доод хэмжээг 300 мянган төгрөг болгоё гэсэн санал тавиад байна. Энд инфляци, ДНБ-ийн өсөлт, үнэ гээд олон зүйл нөлөөлөх тул бид хэлэлцээд ямар ч байсан ирэх оны төсвийг УИХ-д өргөн барихаас өмнө шийднэ. Төсөв санхүүгийн байдал эерэг болж байгаа үед энэ оны дөрөвдүгээр улирал эсвэл ирэх оны эхээр төрийн албан хаагчдын цалинг инфляцийн төвшинтэй уялдуулж нэмэхээр болж байгаа. Энэ талаар ОУВС-гийнхантай зөвшилцөж байгаа бөгөөд Сангийн сайд уулзаж байгаа. Одоогийн бий болсон орлогын боломжийг хэрхэн хуваарилах талаар ОУВС-тай хэлэлцэнэ. Ямар ч байсан шийдэлд хүрэх байх” гэсэн хариу өгсөн юм.
ХНХЯ-ны зүгээс цалин, тэтгэврийг инфляцийн төвшинтэй уялдуулахаас гадна төрийн албан хаагчдын ачаалал, ур чадварт тулгуурлан нэмэх бодлого барьж байгаа аж. Жишээ нь, эрүүл мэндийн салбарт судалгаа хийхэд сувилагч, тэр дундаа мэс засал, сэхээн амьдруулах тасгийн сувилагч хамгийн их ачаалалтай байдаг бол боловсролын салбарын хувьд бага ангийн багш нар ур чадвар ихээр шаарддаг, хамгийн ачаалалтай болох нь харагдсан. Тиймээс ХНХЯ судалгаанд тулгуурлан цалингийн шатлалыг өөрчлөх саналтай байна.

Б.Болд