“Зуслан” арга хэмжээ үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-07-26 08:52:40
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотод Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс “Зуслан” нэгдсэн арга хэмжээг авч үргэлжилж байна.
Энэ хүрээнд согтуугаар автомашин, тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон жолооч нарыг илрүүлж, зам тээврийн хэрэг ослоос сэргийлж байгаа юм. Мөн зөөврийн хурд хэмжигч байрлуулан хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хурдыг хэмжиж, ачаа тээвэрлэлт, автомашины гэрэлтүүлэг зэрэг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хянан ажиллаж байна.
Б.Болд
Related news