Бүртгэлтэй, ажилгүй иргэд өмнөх оныхоос 3.2 мянгаар буурчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүртгэлтэй, ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн оны зургадугаар сард 29.061 байсан бол энэ оны зургадугаар сард 25.824 болж 3.2 мянган хүнээр буурчээ.
Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр мэдээлснээр нийт бүртгэлтэй, ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 11.1 хувиар ийнхүү буурсан ч өмнөх сартай харцуулбал 1.8 мянган хүнээр буюу 7.5 хувиар өсч 25.8 мянга болжээ. Үүний 13.8 мянга буюу 53.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Сүүлийн таван жилийн зургадугаар сарын эцсийн байдлаар харьцуулж үзвэл бүртгэлтэй, ажилгүй иргэдийн тоо 2014 оны зургадугаар сард хамгийн их буюу 33.882 байсан бол энэ оны зургадугаар сарын 25.824 тоо нь хамгийн бага үзүүлэлт болоод байна.

Б.Болд
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
20 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days