Тэжээвэр амьтдыг шинжилгээнд хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 12:58:05

Дархан-Уул аймгийн аж ахуй нэгж, иргэдийн гахайд тандалт шинжилгээний дээж цуглуулах ажлыг хийж дуусчээ.

Шинжилгээг гахайд зонхилон тохиолддог гоц болон архаг халдварт өвчнүүдийн лабораторид суурилсан шинжилгээг хийж халдвартын төвшинг тогтоож аж ахуйн эрхлэлт био аюулгүй байдлын талаар мэдээлэл цуглуулж өвчнийг эрт илрүүлж эрсдэлийг үнэлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор уг шинжидлгээг хийсэн байна. Шинжилгээний дээж цуглуулах ажлын гэрээний дагуу гүйцэтгэж дээж авахдаа гахай болон гахайн аж ахуй эрхлэгч айл өрхийн тоог харгалзан үзэж Дархан, Хонгор, Орхон сумдыг сонгож өгөгдсөн тооны дагуу санамсаргүй сонголтын аргаар дээжүүдийг цуглуулжээ. Сонгож авсан Дархан, Хонгор, Орхон сумдын 12 гахайн аж ахуй эрхлэгч айл өрхийн гахайг шинжилгээнд хамруулж  нийт 90 гахайн цусны дээжийг цуглуулахдаа гахайн аж ахуй эрхлэгч айл өрхийн шинжилгээнд авсан дээжийн дэлгэрэнгүй бүртгэл хөтлөж мал амьтны өвчний тандах оношлох тархвар зүйн судалгааг авч  дээжүүдийг нь УМЭАЦТЛ-д хүргүүлэхээр илгээжээ.  

 Б.Норовсамбуу

Related news