Хосгүй үнэт баримтын дээжсээр үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 12:51:25

Монгол Улсад Архивын байгууллага үүсч хөгжсөний 88 жил, Дархан-Уул аймагт архивын алба байгуулагдсаны 45 жилийн ой энэ онд тохиож байна.

Дархан хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1970 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 55 тоот захирамжаар аймгийн архивын албаны суурь тавигдсан түүхтэй. Энэ хүрээнд аймгийн архивын тасаг “ Хосгүй үнэт баримтын дээж ”-ээр үзэсгэлэн гаргаж нийтийн хүртээл болгов. Үзэсгэлэнд Дархан хот байгуулагдсан тогтоолууд, хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавъяатуудын ажил амьдарлыг дэлгэн тавьжээ. Аймгийн архивын тасгийн сан хөмрөгт төрийн архивын 1938-2013 онуудын 187 хөмрөгийн 25600 орчим баримт хадгалагдаж байна. Үүнээс 67 хувь нь одоогоор цахим хэлбэрт шилжсэн байна. “Архивын тасаг цахим хэлбэрт шилжсэн нь үнэт баримтуудыг хэвээр нь хадгалж үлдэхэд томоохон түлхэц болсон” гэж аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга н.Алтанчимэг онцлов.  

Үзэсгэлэнг тус аймаг дахь Анагаахын их сургууль, “Дархан-Өргөө” Политехник коллежийн оюутнууд эхний үзэгч болж үзэж сонирхлоо.

                                               Б.Норовсамбуу

Related news