100 айлын барилгын материалын захыг Налайх руу шилжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10-12-р хорооны нутаг дэвсгэр дэх буюу 100 айлын барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлын явцын талаар Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд танилцууллаа.
Өнгөрсөн хугацаанд дээрх ажлыг зохион байгуулах талаар санал, дүгнэлт судалгаа, төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгээс 12 удаагийн хуралдаан, 3 удаагийн ажил байдалтай танилцах уулзалт, 100 айлын барилгын материалын худалдаа эрхлэгчдийн төлөөлөлтэй хийсэн 5 удаагийн уулзалт, бусад холбогдох арга хэмжэг зохион байгуулсны дүнд нийслэлийн төв цэгт орших барилгын материалын худалдааны зах, төвийн үйл ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд цэгцлэх, стандарт шаардлагыг мөрдүүлж ажиллах, гар дээрээс болон гадуурх худалдааны цэгүүдийн үйл ажиллагааг зогсоох, агаар, хөрсний бохирдол үүсгэж байгаа үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Хууль тогтоомж зөрчин үйл ажиллагаагаа явуулж байгаа үйлдвэрүүдийг шилжүүлэн байршуулах талаар СХД, БЗД, СБД, ЧД, Налайх дүүргийн засаг дарга нарыг 2018 оны тавдугаар сарын 25-ны өдрийн ажлын хэсгийн хуралдаанд урьж оролцуулан санал авсан байна. Энэ үеэр Налайх дүүргийн Засаг даргаас бусад дүүргийн Засаг дарга нар хүлээн авах газар байхгүй тухайгаа илэрхийлжээ. Тиймээс Налайхын барилгын материал үйлдвэр технологийн паркаас өөр газар барилгын материалын үйлдвэрүүдийг хүлээн авах боломжгүй болоод байгаа юм. Иймд барилгын материалын үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх, Налайхын барилгын материал үйлдвэр технологийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд Налайх-Чойрын чиглэлийн төв замтай холбох, 100 айлын уулзвараас 32-ын тойрог хүртэл автозамын замталбайг шинээр засаж сайжруулах, өргөтгөлийн ажлыг хийх мөнгөн хөрөнгийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаагаа Тэргүүлэгчдэд танилцуулав.
НИТХ-ын Тэргүүлэгчид асуудлыг дэмжиж ирэх 7-р сарын 3-ны дотор Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг санхүүжилтийн хөрөнгийг шийдвэрлэх тухай саналаа танилцуулахыг даалгалаа.

Б.Болд