Нийслэл орчимд хүүхдийн 20 зуслан ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2018-06-26 13:56:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ зуны хугацаанд буюу 6 дугаар сарын 10-аас 8 дугаар  сарын 20-ны хооронд Нийслэлийн ногоон бүс, Төв аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 20 зуслан албан ёсны зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.
Зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх зорилгоор Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг гарч зуслангуудад хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтын ажлын хэсэгт мэргэжлийн байгууллагууд стандарт, дүрэм журмын дагуу ажиллагаа явуулж шаардлага хангасан дараах зуслангууд үйл ажиллагааг эхлүүлж эрхийн бичгээ борлуулж байна.


Зуслангуудын эрхийн бичгийг Нийслэлийн засаг захиргааны тавдугаар байр буюу Нийслэлийн иргэний танхимаас авах боломжтой гэж Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.  
Related news