Монгол Улсын иргэд энэ сарын 10-наас Уругвай улсад визгүй зорчино

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-06-05 10:19:02
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Уругвай улсын Засгийн газар хооронд байгуулсан Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр энэ сарын 10-наас хэрэгжиж эхэлнэ.

Хэлэлцээрт Уругвай Улсын Гадаад харилцааны дэд сайд Ариель Бергаминогийн энэ оны 4 дүгээр сарын 02-нд Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр гарын үсэг зурсан. Улмаар хэлэлцээрийг энэ сарын 10-наас хэрэгжүүлэхээр хоёр орны Засгийн газар баталсан юм. Ингэснээр хоёр улсын иргэд харилцан 30 хүртэл хоног визгүй зорчих боломж бүрдлээ.
Дашрамд дурьдахад дээрх хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол Улсын энгийн паспорттай иргэд нийт 22 улсад визгүй зорчдог болж байна.

Ч.Ариунболд
Related news