350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар, АНУ-ын Мянганий сорилтын корпораци хооронд байгуулах компакт гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ.
Монгол Улс 2014 онд АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай хоёр дахь удаагаа компакт гэрээ байгуулах эрх бүхий орноор шалгарсан байна. Энэ хүрээнд тус корпорациас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж авах болжээ. Уг хөрөнгөөр Улаанбаатар хотын усны хэрэгцээг найдвартай хангах зорилгоор шинэ төвлөрсөн эх үүсвэр байгуулах, байгальд ээлтэй, орчин үед дэвшилтэт технологи бүхий ус цэвэршүүлэх үйлдвэр барих, усны салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгоход чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнасан, “Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахдаа Төв цэвэрлэх байгууламжийг 300 сая ам.доллараар шинэчлэх хэлэлцээр хийсэн. Тэр мөнгөн дотор ус цэвэршүүлэх үйлдвэр барих асуудал тусгагдсан. Тэгэхээр ус дахин боловсруулах үйлдвэр барих санхүүжилт Мянганы сорилтын корпораци болон БНХАУ-тай байгуулсан хэлэлцээрээр давхардах юм биш үү” хэмээн тодруулав.
Д.Цогтбаатар сайд, “БНХАУ-тай байгуулсан хэлэлцээрээр зөвхөн цэвэрлэх байгууламжийг шинэчилэх аж. Харин цэвэрлэх байгууламжаас гарах усыг цэвэршүүлэх үйлдвэрийг Мянганы сорилтын корпорацийн буцалтгүй тусламжаар барина. Тэгэхээр санхүүжилт давхардахгүй” гэсэн тайлбар өглөө.
Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гэрээний хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжлээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ