Халдвар судлагч эмч нар байнга солигддог нь тандалт, судалгаа сулрах шалтгаан болдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 19:06:25

“Цочмог сул саажилтын тандалтыг сайжруулья” сургалт Завханд боллоо.

Цочмог сул саажилт болон дархлаажуулалттай халдварт өвчний тандалтыг эрчимжүүлэх, тарилгатай халдварт өвчний илрүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой энэ сургалтанд Завханы 24 сумын өрхийн эмч, халдвар судлагч, дархлаажуулалт, халдварт, мэдрэл, хүүхдийн эмч нар оролцжээ.

Монгол Улсад 0-15 хүртэлх насны хүүхдийн дунд цочмог сул саажилт, халуурал, тууралттай өвчнийг илрүүлэх идэвхтэй үзлэг, тандалтыг хийдэг өрх, сумын болон хүүхдийн эмч нар, тандалтыг зохион байгуулдаг мэргэжлийн арга зүйгээр ханган хяналт тавьж ажилладаг халдвар судлагч эмч нар байнга солигддог нь энэ өвчинд хийж буй тандалт, судалгаа сулрах нэгэн шалтгаан болж байна гэж албаныхан үзэж буй юм. Иймд аймгуудын эмч нарын мэдлэг, хандалгыг дээшлүүлэх сургалтыг ажлын байран дээр нь зохион байгуулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг хяналт хийх, мэргэжил арга зүйгээр хангах зайлшгүй шаардлага байна гэж дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дархлаажуулалтын үндсэний зөвлөх сургалтын үеэр онцолж байлаа.

Б.Мягмарсүрэн

Related news