Монгол, БНХАУ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт иж бүрэн түншилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Бээжин /МОНЦАМЭ/. Монгол Улсын Eрөнхий сайд У.Хүрэлсүхийг БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үeэр хоёр улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт шинэ шатны хамтын ажиллагаа авчрах гэрээ хэлэлцээрийг байгууллаа.
Тодруулбал Бээжин хотноо болсон Монгол, Хятадын бизнec форумын үeэр Монгол Улсад махны үйлдвэр, хорио цээрийн бүс бүхий цогцолбор байгууламж барих, технологийн шинэчлэл хийх төслийн арилжааны гэрээнд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, БНХАУ-ын Машин механизм, аж үйлдвэрийн корпораци (Sinoconst)-ийн удирдлагууд гарын үсэг зурсан юм.
Мөн Монголын ХХААХҮЯ, Хятадын Худалдааны яамтай жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, мэдээлэл солилцох, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх талаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Түүнчлэн Монголын “Мах мийт” ХХК нь БНХАУ-ын “Анхуй Хуа Анфен Индастриал ХХК”-тай мах боловсруулах, мах нядлах үйлдвэр хамтран барих тухай худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээ, Монголын Мах Импекс ХК нь “China certification and inspection group”-тэй Мах, махан бүтээгдэхүүн, тэжээл, боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг тус тус үзэглэсэн юм.
Eрөнхий сайд У.Хүрэлсүх форумын нээлтэд оролцох үедээ, хоёр орны эдийн засгийн харилцааг улам гүнзгийрүүлж, нэмүү өртөг шингэсэн, хөдөө аж ахуйн гаралтай, органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байгаагаа онцолсон юм.

Форумын үеэр “Хүнс, хөдөө аж ахуйн салбар, хил орчмын эдийн засгийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаан болсон. Салбар хуралдаанд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого, хөгжлийн зорилт, хамтын ажиллагаа”-ны талаар илтгэл танилцуулсан юм. Тэрбээр, “Энэхүү айлчлалын хүрээнд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хоёр улс хамтын ажиллагаагаа батжин бэхжүүлж, иж бүрэн түншлэлийн хэмжээнд ажиллахаар харилцан тохиролцлоо” гэдгийг цохон тэмдэглэж байв.
Бээжин хотноо болсон уг форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 36 гэрээ, хэлцэл байгуулсан. Ингэснээр аж ахуйн нэгжүүд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, байгаль орчин, уул уурхай, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.
Н.Гантуяа