Мэдээллийн технологийг ашиглахдаа нэн тэргүүн цахим аюулгүй байдлаа хангахыг чухалчлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагаандаа мэдээллийн технологийг ашиглах, стратеги төлөвлөгөө боловсруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “IDC DX Day Roadshow” арга хэмжээ өнөөдөр Туушин зочид буудалд боллоо.
Энэхүү арга хэмжээг Олон улсын мэдээллийн корпораци (IDC), “CIO Club Mongolia” клуб хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
Мэдээллийн технологийн ач холбогдлыг Монголчууд эртнээс ойлгосон хэдий ч түүнийг хэрхэн ашиглахаа нарийн тодорхойлж чадахгүй байгааг “CIO Club Mongolia” клубын Ерөнхийлөгч Б.Бат-Өлзий арга хэмжээний нээлтийн үеэр онцлов.
Тэрбээр, “Төрийн үйл ажиллагааг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх ганц боломж нь дижитал шилжилт буюу мэдээллийн технологийг ашиглах юм. Үүний нэгэн адилаар аж ахуйн нэгжүүд ч мэдээллийн технологийн олон бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч байна. Гэхдээ худалдан авч байгаа байгууллагаасаа яг юу хүсээд байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагаар хийлгэх техникийн ажлуудаа мэргэжлийн хэмжээнд, нарийн тодорхойлж чадахгүй байна” гэлээ.
Европын орнуудын бизнес эрхлэгчдийн 50 хувь нь мэдээллийн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн бөгөөд Монголын аж ахуйн нэгжүүд дижитал шилжилтийг одооноос эхлэхгүй бол бусад улсаас хоцрох магадлалтай гэдгийг IDC-ийн Европ, Ойрхи Дорнод болон Африкийн (EMEA) бүсийг хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Стивен Францен илтгэлдээ дурьдлаа. Мэдээллийн технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр үйлчлүүлэгч нарынхаа сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг байна. Ингэснээр хэрэглэгчид тухайн байгууллагаар тогтмол үйлчлүүлэх үнэнч байдлыг бий болгоход томоохон түлхэц үзүүлдэг аж. Гэхдээ мэдээллийн технологийг нэвтрүүлэхэд уламжлалт аргаар ажиллаж ирсэн аж ахуйн нэгжүүдэд соёл, сэтгэлгээний өөрчлөлтөөс эхлээд олон бэрхшээл тулгардаг гэдгийг ноён Стивен Францен онцлов.
Мэдээллийн технологийг ашиглахдаа цахим ауюлгүй байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарлаа хандуулах шаардлагатай гэдгийг IDC-ийн Төв Азийн бүс нутаг хариуцсан менежер Андрей Беклемишев хэллээ. Тэрбээр, “Энэ төрлийн хэргээс урьдчилан сэргийлснээр байгууллагын нэр хүндийг хамгаалахаас гадна ихээхэн хөрөнгө хэмнэх болно. Цахим халдлага, түүнээс үүдэлтэй хохирлыг бууруулахад дэлхий нийт жилд 16 тэрбум ам.доллар зарцуулдаг. Харин хамгаалалтаа төгс шийдсэн тохиолдолд 500 мянган ам.доллар л зарцуулна гэсэн судалгаа бий. Нөгөөтэйгүүр үйлчилгээний байгууллагууд ч үйлчлүүлэгчдийнхээ цахим аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зарим үйлчилгээний газрын WIFI нь кодгүй байдаг. Энэ тохиолдолд тухайн WIFI-д холбогдсон хүний гар утаснаас мэдээлэл хулгайлахад амархан байх болно” гэлээ.
Мөн үеэр "Касперски Лаб"-ын Казахстан, Төв Ази, Монголын салбарын захирал Евгений Питолин өнгөрсөн хугацаанд цахим халдлагаас үүдэн томоохон аж ахуйн нэгжид учирсан хохирлын талаар танилцууллаа. Тухайлбал, АНУ-ын “Equinfax” зээлийн товчоо 145.5 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алджээ. Үүнээс үүдэн хөрөнгийн зах зээл дээрх үйл ажиллагаа нь алдагдаж, халдлагаас үүдэлтэй хохирлыг арилгахад 70 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Мөн 2013-2017 онд “Yahoo” компани гурван тэрбум хэрэглэгчийн мэдээллийг алдсан. Үүний дараа компанийн ханш 5 тэрбум ам.доллараар буурчээ. Түүнчлэн БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ зочид буудалд IPAD-аа мартсаны улмаас түүнтэй холбоотой гэмт хэргүүдийн мэдээлэл нийтэд ил болж, 24 жил хоригдох ял авсан зэрэг олон баримтыг тэрбээр танилцуулсан юм.
Энэхүү арга хэмжээг Олон улсын мэдээллийн корпораци (IDC), “CIO Club Mongolia” клуб хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

Тэрбээр, “Төрийн үйл ажиллагааг иргэдэд хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэх ганц боломж нь дижитал шилжилт буюу мэдээллийн технологийг ашиглах юм. Үүний нэгэн адилаар аж ахуйн нэгжүүд ч мэдээллийн технологийн олон бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авч байна. Гэхдээ худалдан авч байгаа байгууллагаасаа яг юу хүсээд байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, тухайн байгууллагаар хийлгэх техникийн ажлуудаа мэргэжлийн хэмжээнд, нарийн тодорхойлж чадахгүй байна” гэлээ.

Мэдээллийн технологийг ашиглахдаа цахим ауюлгүй байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарлаа хандуулах шаардлагатай гэдгийг IDC-ийн Төв Азийн бүс нутаг хариуцсан менежер Андрей Беклемишев хэллээ. Тэрбээр, “Энэ төрлийн хэргээс урьдчилан сэргийлснээр байгууллагын нэр хүндийг хамгаалахаас гадна ихээхэн хөрөнгө хэмнэх болно. Цахим халдлага, түүнээс үүдэлтэй хохирлыг бууруулахад дэлхий нийт жилд 16 тэрбум ам.доллар зарцуулдаг. Харин хамгаалалтаа төгс шийдсэн тохиолдолд 500 мянган ам.доллар л зарцуулна гэсэн судалгаа бий. Нөгөөтэйгүүр үйлчилгээний байгууллагууд ч үйлчлүүлэгчдийнхээ цахим аюулгүй байдлыг хангах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зарим үйлчилгээний газрын WIFI нь кодгүй байдаг. Энэ тохиолдолд тухайн WIFI-д холбогдсон хүний гар утаснаас мэдээлэл хулгайлахад амархан байх болно” гэлээ.
Мөн үеэр "Касперски Лаб"-ын Казахстан, Төв Ази, Монголын салбарын захирал Евгений Питолин өнгөрсөн хугацаанд цахим халдлагаас үүдэн томоохон аж ахуйн нэгжид учирсан хохирлын талаар танилцууллаа. Тухайлбал, АНУ-ын “Equinfax” зээлийн товчоо 145.5 сая хэрэглэгчийнхээ мэдээллийг алджээ. Үүнээс үүдэн хөрөнгийн зах зээл дээрх үйл ажиллагаа нь алдагдаж, халдлагаас үүдэлтэй хохирлыг арилгахад 70 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Мөн 2013-2017 онд “Yahoo” компани гурван тэрбум хэрэглэгчийн мэдээллийг алдсан. Үүний дараа компанийн ханш 5 тэрбум ам.доллараар буурчээ. Түүнчлэн БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ зочид буудалд IPAD-аа мартсаны улмаас түүнтэй холбоотой гэмт хэргүүдийн мэдээлэл нийтэд ил болж, 24 жил хоригдох ял авсан зэрэг олон баримтыг тэрбээр танилцуулсан юм.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ