Галзуу чоно хүнд халджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-26 17:09:33

Өвөрхангай аймгийн Гучин-ус сумын малчин Д-ын тэмээ энэ сарын 9-ний өдөр галзуугийн шинж тэмдгээр үхсэн бол 20-ны өдөр Баруунбаян-Улаан суманд хоёр иргэн галзуу чононд хазуулсан байна.

Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн “Хотгор цагаан хамар” гэдэг газар өвөлжиж буй малчин А-ын хотонд галзуу чоно орж, мал, нохой руу болон гэрийн эзэд рүү дайран эхнэр, нөхөр хоёрын гар, цээжин хэсгийг урсан байна. Гэмтсэн иргэдийг аймгийн ЗӨСТ-д авчирч галзуу өвчнөөс сэргийлэх вакцин болон ийлдэс эмчилгээнд хамруулаад байгаа юм. Тэдний бие харьцангүй гайгүй байгаа ч галзуугийн үүсгэгч 90 хоногийн дотор илэрдэг тул энэ хугацаанд тасралтгүй эмчилгээ хийлгэж байж 100 хувь хамгаална гэдгийг ЗӨСТ-өөс мэдээлэлээ. Тиймээс сумын эмнэлгийн хяналтад байлгаж 3 сарын турш вакцинжуулалтад хамруулах аж.

Чоныг авлаж, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд галзуугийн үүсгэгч илэрсэн байна.

Б.Батчимэг

 

Өвөрхангай Б.Батчимэг

 

Related news