ӨВӨРХАНГАЙ: Дулааны станцын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-06-19 09:26:47

Арвайхээр, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Аймгийн төвд барьж буй 30 Гкал/ц-ийн хүчин чадалтай дулааны станцын хоёрдугаар хэлхээний шугам сүлжээний ажлыг эхлүүлнэ.


Дулааны станц өнгөрсөн намар ашиглалтад орох байсан ч хөрөнгө санхүүжилт дутсаны улмаас 42 хувийн гүйцэтгэлтэйгээр зогссон юм. Тэгвэл “Энерго сервис монтаж” ХХК ажлын гүйцэтгэгчээр шалгарч, улсын төсвийн 18.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2025-2027 онд ажлыг үргэлжлүүлэхээр болжээ.


Үүнтэй холбоотойгоор төлөөллийн хүмүүс уулзалт хийж, 2025 онд 5.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Арвайхээр сумын 5, 13 дугаар багт байрлах “Арвайн илч” ХХК-ийн болон “Газрын улаач” ХХК-ийн уурын зуухнаас халаалт дамжуулдаг шугам сүлжээг шинэчлэхээр шийдвэрлэлээ.

Related news