Реннес хоттой хамтран агаарын бохирдлыг бууруулах төсөл хэрэгжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Францын Реннес хотын орлогч дарга Шарлот Маршандизыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газар (НАББГ)-ын дарга Б.Цацрал, Нийслэлийн эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын орлогч дарга О.Баяр, "Санте Сюд Монгол" төлөөлөгчийн газрын тэргүүн, төслийн зохицуулагч Ц.Бөхөө, Хөгжил хариуцсан ажилтан Л.Чанцалням болон бусад албаныхан оролцов. Албаныхан Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулахад эрүүл мэндийн салбарын оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлж болох шинэ төсөл, нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах боломжийн талаар харилцан санал солилцсон юм.
Энэ үеэр НЭМГ, НАББГ, зэрэг холбогдох байгууллагын удирдлагууд нийслэлд хэрэгжүүлж буй эрүүл мэндийн чиглэлийн төсөл хөтөлбөрөөс танилцуулсан. Харин хатагтай Шарлот Маршандиз Улаанбаатар хотод өмнө нь хэрэгжүүлсэн “Эх баригчдын мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх” төслийн үр дүнгийн талаар товч танилцуулга хийлээ.
Тус уулзалтад Дэлхийн банк, Эрүүл хотуудын сүлжээ байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага UNICEF зэрэг байгууллагын төлөөлөл оролцож, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн талаар саналаа хэлсэн. Талууд цаашид агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх болон бууруулах чиглэлээр хамтарсан төслийг хэрэгжүүлэх боломжийн талаар мөн ярилцлаа. Төслийг хэрэгжүүлэхдээ олон нийтийн оролцоог хангах, шинэлэг арга барилыг нэвтрүүлэх бөгөөд Улаанбаатар хотын аль нэг дүүргийн хороог сонгон авч, нийслэлийн эко хороо болгох зорилготой байгаа юм байна

Ч.Ариунболд