“Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн гүйцэтгэх үүрэг оролцоо” зөвлөгөөн болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хороо, НБГ-тай хамтран зохион байгуулах “Монгол хүн” хүмүүжлийн аяны хүрээнд “Монгол хүн бэлтгэхэд ЕБС-ийн гүйцэтгэх үүрэг оролцоо” сэдэвт сургалт, зөвлөгөөн энэ сарын 9-нд болно.
Улаанбаатар паласын Их танхимд болох уг зөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхжаргал, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НИТХ-ын хурлын даргын урилгаар ХБНГУ-ын Потсдам Их сургуулийн доктор, профессор Брэнд Майер нар оролцож боловсролын салбарт хэрэгжиж буй өөрчлөлт, шинэчлэлийн талаар санал бодлоо солилцох юм.
Тус аяны нь зорилго Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилан хүний эрхийг эрхэмлэн, уламжлалт ёс заншлаа дээдлэн өвлүүлэх, байгаль дэлхийгээ хайрладаг, авъяас чадвараа хөгжүүлэн сурч боловсрох эрмэлзлэлтэй, бүтээлч, хариуцлагатай, уужуу холч ухаантай, зөв шударга иргэн болгон төлөвшүүлэхэд оршино гэж Нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.