Хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 9244 ширхэг ЗГҮЦ арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-01 18:41:10
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар  I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 147,118 ширхэг хувьцаа арилжсанаас 8  компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 22 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Монгол Шилтгээн" MSH+15.00 хувь, "Нако Түлш" NKT+15.00 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шарын Гол" SHG-12.39 хувиар, "Мик Холдинг" MIK-12.28 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 9,244 ширхэг үнэт цаасыг 966.1 сая төгрөгөөр арилжаалжээ.

Ингэснээр "TOP 20" индекс 20022.44 нэгж болж 3.22 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,4 их наяд төгрөгийг давав. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 дарж үзнэ үү.
Related news