Оюутан, залуус иргэдэд халуун чацаргана тараалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн Ардчилал, Монголын оюутны холбооноос "Эх орончдын өдөр"-ийг тохиолдуулан “Тэврэлт бэлэглэе” өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд эх орны хамгийн үнэ цэнэтэй баялаг болох иргэн бүрийг сэтгэл хангалуун, эрүүл энх, инээд хөөртэй байхыг бэлгэдэж, НАМОХ-ын залуус ажил эхлэх цагаар иргэдэд халуун чацаргана тараан, тэврэлт бэлэглэлээ. Өглөөний 06:00 цагаас эхлэн Улаанбаатар хотын төв зам дагуу ажлаа хийж байгаа хот тохижилтын ажилчид, оюутан, сурагчид, замын цагдаа, эмнэлгийн эмч ажилчдын ажлын эхлэлийг багахан ч болов сэргээхийг тэд зорьсон гэлээ. Оюутан залуусын сэтгэлийн бэлгийг хүлээж авсан хүн бүр талархан хүлээн авч, урам хайрласныг зохион байгуулагчид нь ярьж байна.

Н.Туяа