Хөгжлийн бэрхшээлтэй иргэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 12:36:31

Төв аймгийн найман сумын хөгжлийн бэрхшээлтэй 20 гаруй иргэний гар урлал, талх нарийн боов, төмс хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа Зуунмод сумын Солонго цогцолборт 11 сарын 19-20-ны хооронд боллоо.

Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Бүх нийтийн хүртээмжийг хангаж, чадавхийг дээшлүүлье” аян хүрээнд Хөдөлмөрийн хэлтэс зохион байгуулсан үзэсгэлэн худалдаагаар “Хүн бүрээс нэгээс доошгүй бараа худалдан авч, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ орлогоор дэмжихийг уриалсан байна. Хөдөлмөрийн хэлтсийн мэдээлж буйгаар аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны хөдөлмөрийн чадвараа алдсан 2545 иргэн байдгаас 391 нь хөдөлмөр эрхэлдэг байна. Эдгээрт 2013 онд 12 сумын 26 иргэнд 30 сая төгрөг,2014 онд 18 сумын 32 иргэнд 30 сая төгрөг, 2015 онд 19 сумын 48 иргэнд 63 сая төгрөг буюу нийт 106 сая төгрөгийн зээл тусламж үзүүлсэн байна.

Ш.Шүрэнцэцэг

Related news