Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-02-21 10:43:20
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хаврын тэргүүн сарын шинийн 6-ны дашнямтай билэгт сайн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сэлэнгэ аймагт ажиллаж байна. 
Монгол Улсын Ерөнхийлөгчийг Сэлэнгэ аймаг дахь цэргийн хүрээний байгууллагууд аймгийн төв “Партизан”-ы талбайд хүндэтгэлийн жагсаалаар угтаж, аймгийн удирдлагууд, төр төсвийн байгууллагуудын төлөөлөл, аймгийн иргэдийн төлөөлөл угтан авлаа. Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагааны дараа Монгол Улсын тэргүүн Сэлэнгэ аймгийн Нутгийн удирдлагын ордны хүндэтгэлийн өргөөнд аймгийн удирдлагуудтай уулзаж байна. Үүнийхээ дараагаар 12 цаг 40 минутаас аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзах юм.
Ч.Отгонцэцэг
Related news