СЭЛЭНГЭ: Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-22 14:22:08

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сургуулийн өмнөх насны хүүхдийн мэдлэг, чадвар, төлөвшлийг цогцоор нь хөгжүүлэн, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо, дэмжлэг чухал юм.

 

Шинэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх болсонтой холбогдуулан тус хөтөлбөрийн зорилго, агуулга, арга зүйг хэрэгжүүлэх арга замыг багш нарт танилцуулж, багш, удирдах ажилтантай хамтран хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих мэдлэг, чадварыг эзэмшүүлэх зорилготой сургалтыг Сэлэнгэ аймгийн Мандал суманд өнөөдрөөс эхлэн 3 өдөрт явуулах юм.

 

Сургалтыг дэмжлэгийн баг, бүсийн болон аймгийн сургагч 20 багш чиглүүлж, Сэлэнгэ аймгийн 43 цэцэрлэгийн 320 орчим багш, удирдах ажилтан хамрагдаж байна.

 

2024-2025 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 43 цэцэрлэгт, 7512 хүүхэд суралцана.

Related news