Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд зориулж таван ширхэг тэргэнцэр гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны санаачилгаар Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “МИАТ” ХХК хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг бий болгоё” сэдэвт нөлөөллийн сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Манай улсын нэрийн хуудас болж гадаад дотоодын иргэдийг угтан авч харилцдаг үйлчилгээний ажилтнууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хэрхэн үйлчлэх зааварчилгааг сургалтаар олгосон байна. Сургалтын үеэр Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвөөс “Чингис хаан” нисэх буудлаар үйлчлүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээнд зориулж таван ширхэг тэргэнцэр гардуулав.
Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг бий болгох чиглэлээр хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Б.Туул