Агаарын бохирдлыг бууруулах "Ногоон сан" байгуулах санал гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод үйл ажиллагаа тогтмол явуулдаг 70 гаруй аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэсэн “Улаанбаатар худалдааны танхим”-ын гишүүд агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр НЗДТГ-тай хамтран “Ногоон сан” ТББ байгуулах саналаа нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд өнөөдөр танилцууллаа.
Уг сан нь ашгийн бус бөгөөд төр, хувийн хэвшил хамтран агаар, орчны бохирдлыг бууруулах ажлыг эрчимтэй хийх, шинэ технологи нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зорилготой юм. Энэхүү сан танхимын гишүүдийн хандив дэмжлэгтэйгээр санхүүжихээс гадна, гадаад дотоодын хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтад тулгуурлан үйл ажиллагаа явуулах аж. Ингэснээр агаар, орчны бохирдлыг бууруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, богино хугацаанд үр дүнд хүрэх боломжтой гэдгийг “Улаанбаатар худалдааны танхим”-ын удирдлагууд онцолж байв. Энэхүү саналыг Засаг даргын зөвлөлийн гишүүд дэмжиж буйгаа илэрхийллээ.

Ч.Ариунболд