Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг үнэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-16 17:52:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг дахин үнэлэх ажлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-аас энэ онд зохион байгуулах болжээ.

Үнэлгээний ажлын хэсэгт Сангийн яам, ГХЯ, БХБЯ, Нийслэлийн өмчийн харилцааны газар багтсан байна. Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын эзэмшилд байгаа газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээг 2009 оноос хойш хийгээгүй юм.  Мөн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагууд өөрийн эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгө бүрийн доорх газрыг эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулсан байх ёстой. Гэвч газраа баталгаажуулаагүй, баримт бичгийн бүрдэл дутуу байгаагаас гадна барилгын давхар бүрийн схем зураглал байхгүй, гал, үер, ус, газар хөдлөлт, нуралтын талаарх тэмдэглэл баримт хадгалагдаагүй гэх мэт олон зөрчил, дутагдал байгаа юм. Тиймээс дээрх зөрчил, дутагдлыг бүрэн арилгах, баримт бичгүүдийг бүрэн арилгаж, төрийн байгууллагуудын газрын хэмжээ, үнэлгээг үнэн зөв гаргахад энэхүү ажлын зорилго чиглэгдэж байна.

Ч.Ариунболд
Related news