“Загвар өрх” түүхий нүүрсний хэрэглээг 50 хувиар бууруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-16 13:57:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд “Монгол базальт” компанитай хамтран 16 дугаар хорооны иргэн Ц.Ганхуягийнд “Загвар өрх” төсөл хэрэгжүүлжээ.

Тус өрх нь өмнө 6 цаг тутамд нэг галладаг байсан бол байшингаа чулуун хөвөнгөөр дулаалснаар 12 цаг тутамд нэг галладаг болж, түүхий нүүрсний хэрэглээг 50 хувь хүртэл бууруулж чаджээ. Ингэснээр тус өрхийн ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх, эдийн засгийн чадавхийг сайжруулахад эерэг нөлөө үзүүлж байгааг төсөл хэрэгжүүлэгчид дурьдаж байлаа. Энэхүү дулаалгын ач холбогдлын талаар дүүрэг, хорооны Иргэний танхимаар дамжуулан иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байгаа аж.

Ч.Ариунболд
Related news