“Утаагүй Улаанбаатар” форум болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-01-09 12:52:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХБЯ, Монголын ипотекийн корпораци (МИК) хамтран “Утаагүй Улаанбаатар” форумыг маргааш буюу энэ сарын 10-нд зохион байгуулах болжээ.

“Орон сууц-цэвэр агаар”, “Орон сууц-зах зээл”, “Орон сууц-тогтвортой санхүүжилт” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх энэхүү форумд БХБЯ, Сангийн яам, Монголын барилгачдын холбооны төлөөллүүд оролцож, нийслэлийг агаарын бохирдлыг бууруулах боломж нөхцлийн талаар ярилцах юм.

Мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжил хариуцсан орлогч дарга П.Баярхүү нар оролцож, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл хийх аж.

Ч.Ариунболд
Related news