Шинэ онд мэндэлсэн бяцхан үрсэд Үндэсний үйлдвэрлэлийн бэлэг гардууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нар өнөөдөр нийслэлийн "Амгалан", “Өргөө” амаржих газарт 2018 оны нэгдүгээр сарын 1-нд дөнгөж төрсөн эхчүүдтэй уулзаж, баяр хүргэн гарын бэлэг гардууллаа.
Нийслэлийн “Өргөө” амаржих газарт 2018 оны эхний өдөр буюу өнгөрсөн шөнийн 00.00 цагаас хойш нийт 15 эх, “Амгалан амаржих газарт 5 эх амаржжээ. Улмаар шинэ төрсөн хүүхдүүддээ НЗДТГ-ын зүгээс Эх хүүхдийн эрүүл мэндийн төв болон нийслэлийн “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газарт 2018 оны эхний өдөр мэндэлсэн иргэдэд ийнхүү үндэсний үйлдвэрлэгчдийн хийсэн гарын бэлгийг гардуулсан юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “НЗДТГ-ын зүгээс үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтраад шинэ оны эхний өдөр төрсөн ээжүүдэд, шинээр мэндэлсэн иргэдэд гарын бэлэг гардуулж байна. Шинэ хүн төрнө гэдэг айл гэрт аз жаргал авчирж, улс орны хөгжилд ч хувь нэмэртэй явдал. Энэ жилийн хувьд нийслэлийн гурван амаржих газраар явж дөнгөж мэндэлсэн хүүхдүүддээ өлгийний аж бүрдэл, өргөмжлөл зэрэг гарын бэлэг гардуулж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн шөнийн 00.00 цагаас хойш өнөө өглөөний байдлаар нийслэлийн гурван амаржих газарт нийтдээ 20 гаруй эх төрсөн юм байна” хэмээн онцоллоо.
“Монголд бид үйлдвэрлэв” ТББ –ын тэргүүн Г.Майцэцэг “Нийслэлийн ЗДТГ-аас 2018 оны эхний өдөр мэндэлсэн нярайд бэлэглэх бэлгийг үйлдвэрлэх санал тавьсан. Бид энэхүү саналыг маш баяртайгаар хүлээж авсан. Энэхүү багцад нярай хүүхдэд хамгийн их хэрэгцээтэй байдаг цүнх буюу өлгий багтсан байгаа. Цүнх нь дэлгэгдэж өлгий болдог. Нярай болон ээжид маш их хэрэгцээтэй зүйл багтсан бэлгийн багцыг бид бүхэн ийнхүү үйлдвэрлэлээ. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжин гэдэг нь ердөө л энэ үйл явдал юм. Энэхүү захиалгыг үндэсний үйлдвэрлэгчид хүлээн авсандаа маш их баяртай байгаа гэдгийг энэ дашрамд хэлье” гэв.

Н.Туяа