Хилийн боомтууд өнөөдөр, маргааш ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-30 11:20:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, ОХУ, БНХАУ-ын автозамын хилийн боомтууд өнөөдөр, маргааш хэвийн ажиллана.

Монгол, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу бүх нийтийн амралтын өдөр автозамын хилийн боомтууд ажилладаггүй. Энэ дагуу Замын-Үүд авто замын боомт өчигдөр буюу энэ сарын 29-нд амарсан. Мөн шинэ оны эхний өдөр буюу ирэх сарын 01-нд амрах юм. Харин өнөөдөр, маргааш хилийн боомтууд хэвийн ажиллана.

Мөн Буянт-Ухаа агаарын замын боомт Олон улсын нислэгийн хуваарийн дагуу, Замын-Үүд, Сүхбаатар төмөр замын боомт Олон улсын галт тэргийн цагийн хуваарийн дагуу, Алтанбулаг замын боомт амралтгүйгээр ажиллах юм.

Ч.Ариунболд
Related news