БХБ-ын сайд Х.Баделхан барилгын салбарын шинэхэн гавьяатуудад цол, тэмдэг гардууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан нэр бүхий хүмүүст “Гавьяат барилгачин” цол тэмдэг, “Алтан гадас” одон гардууллаа.
Тодруулбал, Угсармал барилга үйлдвэрлэлийн нэгдлийн орлогч дарга асан, Барилгын салбарын ахмад ажилтан Дамбын Бямбадорж, “GOBI travel” ХХК-ийн зөвлөх архитектор Сандуйжавын Цэнд-Аюуш нарт Монгол улсын “Гавьяат барилгачин” цолоор, Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Ренчинсүрэнгийн Батчимэг болон Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй Зүүн Өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн МОН-3388 төслийн зохицуулагч Баянзулын Оюун нарт “Алтан гадас” одон тус тус гардуулан өглөө.

Мөн энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан яамны гавьяатууд, ахмадуудаа хүлээн авч уулзан ирэх онд хийгдэх томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар холбогдох мэдээ, мэдээллийг өгч, санал бодлыг нь сонслоо.

Н.Туяа