Энэ сарын 29-нд урд хилийн боомтууд амарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 29-нд амарна.
“Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд урд хилийн боомт амардаг. Уг өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр тохиож байгаа тул урд хилийн боомтууд ажиллахгүй нь.
Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих аж.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал