Иргэдийг хот төлөвлөлтийн нэгдсэн мэдээллээр хангана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд хамтран https://ulaanbaatar.maps.arcgis.com цахим хуудсыг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ.
Энэхүү цахим хуудсанд нийслэлийн газар зохион байгуулалт, хот төлөвлөлттэй холбоотой бүхий л мэдээ мэдээлэл, тушаал шийдвэрийг нийтлэх аж. Нийслэлийн хэмжээнд газар олгох, шинээр барилга барихдаа цэцэрлэг, сургууль, орон сууцны хорооллын хүүхдийн тоглоомын талбай, хувийн эзэмшилтэй давхардуулсан зэрэг маргаан дагуулдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Нийслэлийн Засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөрт технологийн шийдлийг ашиглан “Иргэдэд нээлттэй ухаалаг хот байгуулна” гэсэн зорилтыг тусгасан юм. Уг зорилтыг биелүүлэх хүрээнд дээрх цахим хуудсыг бүтээсэн бөгөөд маргааш буюу энэ сарын 20-ны 09.00 цагт нээх аж.

Ч.Ариунболд