Сургуулиудад агаарын бохирдлоос хамгаалах "Маск" төсөл хэрэгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-12-18 12:23:41
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн ЗДТГ-аас АНУ-ын Элчин сайдын яамтай хамтран ерөнхий боловсролын сургуулиудад “Маск” төсөл хэрэгжүүлэх болжээ.

Төслийн хүрээнд дүүргийн дөрвөн сургуулийг сонгон “Агаарын бохирдлын эрсдлийг бууруулах арга замууд” мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, сургуулийн нийгмийн ажилтнууд, эмч, сурагчдад шүүлтүүртэй маск тараах аж. Ингэснээр сурагч болон сургуулийн ажилтнууд агаарын бохирдлын эрсдлийг бууруулах боломж, нөхцлийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох, түүнийгээ бусдад түгээх боломж бүрдэнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа юм.

Мөн төслийн багийнхан тус дүүргийн ЗДТГ-ын албан хаагчдад агаарын бохирдлын улмаас учрах эрсдэлийг хэрхэн бууруулах талаар сургалт явуулж, МҮОНВТ-ийн ойр орчимд утааны бохирдлыг хэмжсэн байна. Тус хэсгийн агаарын бохирдлын хэмжээ нь хүний биед онц аюултай буюу нэг шоо метрт 482 нарийн ширхэгт тоосонцор байгааг хэмжих явцад тогтоожээ.

Ч.Ариунболд
Related news