Оны тэргүүний залуу багшийг шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-12-07 17:43:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Залуучуудын холбооноос хоёр дахь жилдээ санаачлан зохион байгуулж буй Оны тэргүүний залуу багш шалгаруулах “Үндэсний сэхээтэн төрүүлэгч” ёслол энэ сарын 22-нд болно. 

Тэргүүний залуу багш шалгаруулах уг ажиллагаанд дээд боловсролын салбарт ажилладаг бүхий л их, дээд сургуулиудын багш нар нэр дэвших боломжтой бөгөөд нийт нэр дэвшигчдийн дотроос шилдэг 9 багшийг шалгаруулж, МЗХ-ны “Тэргүүний залуу багш” цол тэмдэг, өргөмжлөл, ивээн тэтгэгч байгууллагуудын шагналаар шагнана. Нэр дэвшигчдийн материалыг энэ сарын 20-ны өдрийг хүртэл МЗХ-ны 207а тоотод хүлээн авах аж.

Нэр дэвшигчид нь өнгөрсөн онд хийсэн ажлын жагсаалт, байгууллагын тодорхойлолт,  шавь нарынх нь онцгой амжилт гаргасныг гэрчлэх баримт зэрэг материалыг бүрдүүлж хүргүүлэх шаардлагатай. Энэ жилийн ёслолын арга хэмжээг Залуу удирдагч сан, Монголын сэхээтний холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.
Б.Туул
Related news