“Гэртээ харих зам” сэдэвт гэрэл зураг, эссе бичлэгийн уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-12-07 16:59:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийг биет болон биет бус гэмт халдлагаас сэргийлэх зорилготой “Цахлай” төслийн зүгээс “Гэртээ харих зам” сэдэвт гэрэл зураг, эссе бичлэгийн хоёр дахь уралдаанаа зарлаж байна.

Уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн ахлах болон дунд ангийн сурагчид оролцох ба өгөгдсөн сэдвийн хүрээнд гар утас, зургийн аппарат ашиглан 720х1280 нягтаршил бүхий гэрэл зургийг Uraldaan@tsakhlai.mn хаягаар ирүүлэх юм. Гэрэл зургийг энэ сарын 16 хүртэл хүлээн авах ба дараа өдөр нь “Цахлай” пейж хуудаст нийтэлж  like, share-ийн тоогоор нэг ялагчийг шалгаруулах аж.

Мөн дээрх сэдвийн хүрээнд 200-250 үгтэй эссе бичиж ирүүлэх ба бүтээлийг энэ сарын 16-ны өдрийг хүртэл дээрх цахим хаягаар хүлээн авна. Ирүүлсэн эссе бичлэгүүдээс ахлах болон дунд ангиас тус бүр нэг ялагч шалгаруулах юм.

Б.Туул

Related news