Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй ажлын байр шаардлагатай байгааг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд нэн тэргүүнд хүртээмжтэй ажлын байр шаардлагатай байгааг өнөөдөр болсон "Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байраар хангасан ажил олгогчдын сайн туршлагыг түгээх нь" хэлэлцүүлэгт оролцогчид онцлов.
Олон улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажлын байрандаа нэвтрэх налуу зам, цахилгаан шатнаас эхлээд харааны бэрхшээлтэй хүн компютерт материал шивэхэд тухайн үгийг нь тодоор дууддаг программ зэргээр хүртээмжтэй буюу тусгай тохируулгатай ажлын байрыг бий болгодог байна. Харин манай улсад дэд бүтцийг зөв тохижуулаагүйгээс үүдэн гудамж талбайгаар зорчиход ч хүндрэлтэй байдаг. Монгол Улсын хэмжээнд 100 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас 70 мянга нь хөдөлмөрийн насных юм. Гэтэл хүртээмжтэй ажлын байрны хомсдлоос үүдэн 50 мянга гаруй нь хөдөлмөр эрхэлж чадахгүй байгааг ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Д.Ганболд хэллээ.
Тэрбээр, “ХНХЯ-наас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг жил бүр хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрт 2017 онд дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн. Хөтөлбөрийн хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийг гарааны бизнесээ хэрхэн эхлэх талаар сургалтад хамруулж, санхүүжилт олгодог. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгодог юм. Одоогийн байдлаар сургалт, санхүүжилт болон аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгох зэрэгт нийт гурван тэрбум төгрөг зарцуулсан” гэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 25 ажилтан тутмын нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байх ёстой. Үүнийг хэрэгжүүлээгүй тохиолдолд торгууль ногдуулахаас эхлээд бусад хариуцлагын асуудал байдаг ч аж ахуйн нэгжүүд дээрх хуулийн заалтыг төдийлөн хэрэгжүүлэхгүй байгааг ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Болороо дурьдав.
Мөн тэрбээр, “Аж ахуйн нэгжүүдэд торгууль ногдуулахаас өмнө хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаснаар ямар давуу талтай болох талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангасан аж ахуйн нэгжид жилийн эцэст хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшуулал олгох хуулийн заалт бий. Энэ мэт төрийн дэмжлэгийг илүү мэдээлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд авах боломж бий” хэмээв.
Түүнчлэн ажилд олгогчдын хандлагыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай гэдгийг хэлэлцүүлэгт оролцож буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, ажил олгогч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өвчтөн гэж хардаг. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын орчныг зөв тохижуулснаар тухайн хүмүүсийн хөдөлмөр эрхлэх нөөц боломжийг харж чадна гэдгийг дурьдсан юм.
Хэлэлцүүлгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангасан “ДЦС-IV”, “Номин Холдинг”, “Жем интернэшнл”, “Говь” болон “МАКС” группт ХНХЯ-ны зүгээс Талархал гардуулав.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр