Зохистой ажлын байр бий болгох боломжийг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас маргааш буюу энэ сарын 30-нд хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, төр, хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаанд тулгуурлан ажлын байр бий болгох зорилгоор “Нэг өрх-Нэг ажлын байр” хэлэлцүүлэг зохион байгуулах болжээ.
Хангарди ордонд болох энэхүү хэлэлцүүлгээр Нийслэлээс хэрэгжүүлсэн “Нэг өрх-нэг ажлын байр” дэд хөтөлбөрийн үр дүнгийн талаар холбогдох албаныханд мэдээлэл өгөх юм. Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хуримтлуулсан туршлагад тулгуурлан цаашид авч хэрэгжүүлэх бодлогын талаар санал солилцох аж. Түүнчлэн бичил, жижиг бизнесийг дэмжин эрүүл, аюулгүй, тав тухтай орчин бүхий зохистой ажлын байр бий болгох боломж, ажлын байрны баталгааг хангах зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Хэлэлцүүлэгт ХНХЯ, МҮЭХ, МАОЭНХ-ны төлөөллүүд оролцоно.

Ч.Ариунболд