Төрийн албан хаагчид тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-11-27 15:02:01
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төрийн захиргааны албанд анх томилогдон ажиллаж байгаа иргэн төрийн албан хаагчийн тангараг өргөдөг уламжлалтай. Улс тунхагласны 93 жилийн баярын өдрийг тохиолдуулан төрийн захиргааны жинхэнэ албан хаагчид тавигдах шаардлагыг хангасан 65 иргэн тангараг өргөлөө.
Ёслолын ажиллагааны үеэр Төрийн албаны зөвлөлийн Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ц.Ганболд тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдад хандан төрийн өндөр босгыг давж байгаад нь баяр хүргэж, төр, түмнийхээ төлөө зүтгэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, хариуцлагатай шударга ажиллахыг захилаа.
“Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан байдаг аж.
Б.Батчимэг
Related news