Увсад 3.6 магнитудаар газар хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-11-24 11:39:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Увс аймгийн Завхан суманд өчигдөр газар хөдөлжээ.

Тодруулбал уг өдрийн 15:00 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Иймд  тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Завхан сумын ЗДТГ-ын дарга Т.Тамираас тодруулахад "Тухайн газарт  8 малчин өрх өвөлжиж байгаа. Газар хөдлөлт иргэдэд мэдрэгдээгүй" гэсэн хариу өгчээ.
Б.Туул
Related news