Байгалийн шатдаг хийн станц байгуулах ажилтай танилцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-23 11:01:39
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Тээврийн газар, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагууд болон инженер техникийн ажилчид  “UB METAN” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Тус компани нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобусыг байгалийн шатдаг хийгээр цэнэглэх зориулалттай нийт 180 куб метр багтаамжтай, нэгэн зэрэг 12 автобус цэнэглэх хүчин чадал бүхий түгээх станц байгуулаад байна. Тус станц нь имтортоор оруулж ирэх шингэрүүлсэн байгалийн хий (LNG)-г 60 куб метрийн 3 саванд буулгаж хадгалах бөгөөд насосны станц болон шингэн хий ууршуулах төхөөрөмж ашиглан хийн төлөвт шилжүүлж CNG болгон автобусыг цэнэглэх юм.
 
Байгалийн хий нь шаталтын дулаан өндөртэй, байгаль орчинд бага бохирдол ялгаруулдаг, эдийн засгийн хэмнэлттэй орчин үед олон улсад нийтийн тээврийн салбарт түгээмэл ашиглаж байна.

Ч.Ариунболд
Related news