“MNB Спорт”, “MNB World” төслийн явцыг танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-22 10:36:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮОНРТ маргааш буюу энэ сарын 23-нд “Нээлттэй хаалганы өдөрлөг”  зохион байгуулж, олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулна.

Өдөрлөгийн хүрээнд  МҮОНРТ-д хийгдэж буй техникийн шинэчлэлт, тохижилтын ажлууд болон “MNB Спорт”, “MNB World” төслийн хэрэгжилтийн явцыг танилцуулах юм. Мөн тус телевизийн ирэх онд хийх гол ажлууд, уран бүтээлчдийн бэлтгэж байгаа нэвтрүүлгийн талаар нийтэд мэдээлэл хүргэхээс гадна “MNB хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагааг танилцуулахаар төлөвлөсөн байна.

Өдөрлөг маргааш 12.00 цагт МҮОНРТ-ийн байранд болно.
Ч.Ариунболд
Related news