Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын залгамж чанарыг бэхжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ оны 11, 12 дугаар сард “Удирдлагын хөгжил-Байгууллагын хөгжилд” сэдэвт цуврал сургалт зохион байгуулав.
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах энэхүү сургалтад аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын удирдах ажилтнуудыг хамруулах юм.
Энэхүү сургалт нь Засгийн газар, салбарын яамны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, залгамж чанарыг бэхжүүлэх, төрийн байгууллагын мэргэшсэн албыг бэхжүүлэх зорилготой юм. Сургалтын хөтөлбөрийг энэ сарын 06-нд болсон “Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний бодлого, үйл ажиллагаа” сэдэвт үндэсний зөвлөгөөнөөс гарсан санал, зөвлөмжид тулгуурлан боловсруулсан байна. Ингэснээр иргэдэд ээлтэй орчинд төрийн үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэхэд ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.

Ч.Ариунболд